Бидний тухай

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг байгуулсан. Тус төвд Эрүүл мэндийн яамны харъяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн ерөнхий газрын Шинжилгээний хүрээлэнг нэгтгэн Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор Аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, нэгдсэн эмнэлгийн эмч нарыг нэгтгэн “Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба”-ыг байгуулсан. Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага юм. Тус байгууллага нь хэргийн газрын үзлэгт оролцож, ул мөр, эд мөрийн баримт илрүүлж бэхжүүлэн, эрх бүхий албан тушаалтны тогтоол, захирамжаар эрүү, иргэн, захиргааны хэргийн холбогдолтой объектод криминалистик, шүүх эмнэлэг, хими, биологи, ДНХ, бактериологи, физик, эдийн засгийн шинжилгээ хийдэг. Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн галт зэвсэг, сум хэрэгслийг хүлээн авч санд бүртгэх, буудлага үйлдэх, талийгаачтай салах ёс гүйцэтгүүлэх зэрэг ажлуудыг хийдэг. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/42 дугаар тушаалаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүтэц, орон тооны дээд хязгаар”-ыг шинэчлэн баталсан. Үүнд:

  • Захиргаа, удирдлагын газар;
  • Санхүү төлөвлөлт, хангамжийн газар;
  • Криминалистикийн шинжилгээний газар;
  • Шүүх эмнэлгийн шинжилгээний газар;
  • Тусгай шинжилгээний газар;
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс;
  • Эдийн засгийн шинжилгээний хэлтэс;
  • Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтэс;
  • Аймаг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, алба, тасаг, хэсэг;
  • гэсэн бүтэцтэй буюу 6 газар, 3 хэлтэс, 7 тасаг, 22 алба, 8 хэсэгтэй, 514 албан хаагчийн орон тоотой байхаар заасан. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 210, Нийслэлийн шүүхийн шинжилгээний албанд 91, аймгийн шүүхийн шинжилгээний албанд 203, нийт 504 албан хаагч, ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд орон тооны нөхөн хангалт 98.0 хувьтай байна.

    img
    • Эрхэм зорилго

      Монгол Улсын хэмжээнд шүүхийн шинжилгээний үйл ажиллагааг цогц хэлбэрээр нь хөгжүүлж, дэвшилтэт техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг ашиглан тусгай мэдлэг, мэргэжлийн түвшинд шинжилгээг хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах, мэргэшсэн албан хаагчдаар хүний нөөц бүрдүүлэхэд оршино.

    • Тэргүүлэх зорилт

      Байгууллагын үйл ажиллагаанд өдөр тутам дагаж мөрддөг хууль тогтоомж, дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулж, давхардал, хийдэл, зөрчлийг нь арилган байгууллагын эрх зүйн орчин, албан хаагчдын нийгэм, эрх зүйн баталгааг улам боловсронгуй болгож, шинжлэх ухаан технологийн дэвшилтэт арга барил нэвтрүүлэх, ажил үйлчилгээний стандартыг чанд мөрдөж, мэдээллийн ил тод байдал, олон нийтийн харилцааг шинэ шатанд гаргах, шүүхийн шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, орон тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, албан хаагчдын сургалтын чанар үр дүнд онцгой анхаарч шинжээчдийн ур чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, гадаад улсын болон олон улсын байгууллагуудтай харилцах бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Манай боловсон хүчин

00:00:00

Доктор, Профессор

.

00:00:00

Магистр

.

00:00:00

Бакалавр

.

00:00:00

Бусад

.

Манай удирдлагууд

img

Д.Ядамдорж

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал

Мэргэжил: Хуульч, Удирдлагын менежер

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Удирдлагын магистр

Томилогдсон: Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаал

img

Д.Мөнхбат

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүн дэд захирал

Мэргэжил: Эрхзүйч-Криминалистикийн шинжээч, Удирдлагын менежер

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Хуульзүйн магистр, Удирдлагын магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/375 дугаар тушаал

img

Д.Золзаяа

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал

Мэргэжил: Эрхзүйч-Криминалистикийн шинжээч

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Хуульзүйн магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/267 дугаар тушаал

img

Б.Баттогтох

Захиргаа, Удирдлагын газрын дарга

Мэргэжил: Эрхзүйч-Криминалистикийн шинжээч

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Удирдлагын магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/376 дугаар тушаал

img

Д.Гантогтох

Криминалистикийн шинжилгээний газрын дарга

Мэргэжил: Эрхзүйч-Криминалистикийн шинжээч

Цол: Цагдаагийн дэд хурандаа

Боловсрол: Дээд, Хуульзүйн магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/19 дүгээр тушаал

img

Г.Дагиймаа

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга

Мэргэжил: Хүний их эмч

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Анагаах ухааны магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр тушаал

img

Б.Ламчин

Тусгай шинжилгээний газрын дарга

Мэргэжил: Химич

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Шүүх шинжилгээ-Эрхзүйн магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаал

img

Н.Ганбаяр

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын дарга

Мэргэжил: Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер

Цол: Цагдаагийн дэд хурандаа

Боловсрол: Дээд, Хуульзүйн магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/268 дугаар тушаал

img

Г.Оюунбат

Санхүү, төлөвлөлт хангамжийн газрын дарга

Мэргэжил: Эдийн засагч, Мэргэшсан нягтлан бодогч/p>

Цол: Цагдаагийн ахмад

Боловсрол: Дээд, Эрхзүйн магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/432 дугаар тушаал

img

С.Оргил

Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга

Мэргэжил: Эдийн засагч, Нягтлан бодогч

Цол: Цагдаагийн хошууч

Боловсрол: Дээд, Бизнесийн удирдлагын магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/193 дугаар тушаал

img

Б.Энх-Амгалан

Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга

Мэргэжил: Хуульч

Цол: Цагдаагийн хурандаа

Боловсрол: Дээд, Удирдлагын магистр

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/170 дугаар тушаал

img

Б.Баяраа

Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга

Мэргэжил: Нягтлан бодогч

Цол: Цагдаагийн ахмад

Боловсрол: Дээд

Томилогдсон: ШШҮХ-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/160 дугаар тушаал

Хууль Зүй Дотоод Хэргийн Яам
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo
Brand Logo