АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

  • BY: ADMIN
  • 2021-01-13 14:58:00

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү, төлөвлөлт хангамжийн газарт “Цахилгаанчин” ажилд авна.
Тавигдах шаардлага:
• Тусгай дунд ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
• Цахилгааны чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэхтэй байх,
• Сантехник хийж байсан туршлагатай байх;
• Ажлын ачаалал даах;
• Багаар болон бие даан ажиллах чадвартай;
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх;
• Цаашид төрийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах
хүсэлтэй иргэдийн материалыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 303 тоот өрөөнд хүлээн авна.
Холбогдох утас: 51266338
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

ШИНЖЛЭН МАГАДЛАХУЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДАЛ-2020 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

  • BY: ADMIN
  • 2020-12-05 21:01:29

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Дотоод хэргийн их сургууль хамтран жил бүр зохион байгуулдаг “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудал-2020” эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Уг эрдэм шинжилгээний хуралд Шинжилгээний бүртгэл, мэдээллийн хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Эрдэнэхүү “Шинжилгээ томилох эрх бүхий этгээдийн шинжилгээ хийх хугацааг тогтоож буй байдалд хийсэн судалгаа”, Криминалистикийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Г.Ганцэцэг “Бичил мөрийн ангиллын зарим асуудал”, Гарын мөрийн шинжилгээний лабораторийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Х.Бат-Эрдэнэ “Монгол Улс дахь Шинжлэн магадлахуйн эрх зүйн өнөөгийн байдал, шинэчлэлийн асуудал”, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын ахлах шинжээч, цагдаагийн хошууч Г.Анхзаяа “Шүүхийн шинжилгээний байгууллагын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах асуудал”, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн Б.Мөнхбаатар “Хэргийн газрын үзлэгээр мэргэжлийн мөр илрүүлэх, бэхжүүлэх, хураан авах ажиллагааны тэмдэглэл, мэргэжилтний үйл ажиллагааны үр дүнг тооцох зарим асуудал”, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Мягмардорж “Аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчдийн ажиллах нөхцөл байдал, шинжилгээ хийхэд тулгамдаж буй асуудал, шинжилгээний үр дүнг сайжруулах арга зам” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцлоо.